Moogol.mn

Moogol.mn нь интернэтээс мэдээлэл олох нарийн төвөгтэй үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 2014 оны зургадугаар сард туршилтийн хувилбараа танилцуулсан. Хайлтын системийг Монгол улсдаа хөгжүүлэх, вэб болон тусгай сангуудад тулгуурлан хамгийн сайн элементүүдийг нэгтгэж эцсийн хэрэглэгчийн асуултад үнэн зөв хайлтын үр дүнг харуулахын тулд ажиллаж байна. Moogol.mn нь эцсийн хэрэглэгчийн шаардлагыг хангахад чиглэсэн хайлтын хэд хэдэн үйлчилгээг боловсруулсан бөгөөд эдгээрт вэб, мэдээ, төр засгийн үйлчилгээний мэдээллийн хайлтууд орохоос гадна категорчилсон визз хайлт, бизнес үйлчилгээний байршлын хайлтын систем, хайлтын түлхүүр үгэнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа байршуулах үйлчилгээ орно.

Бидний зорилго

Бидний эрхэм зорилго нь хэрэглэгчдэд хурдан, хялбар шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бусад мэдээллийг олж өгөхөд оршино. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Moogol.mn интернэтийн хамгийн чухал хайлтын технологийг ашиглаж хэд хэдэн програмыг боловсруулсан. Эдгээр хайлтын технологи нь интернэтээс хамгийн их хамааралтай хайлтын үр дүнг нэгтгэж, хурдан, оновчтой байдлаар хэрэглэгчдэд харуулж байна. Эцсийн үр дүнд нь ердөө л интернэтийн хайлтын системд сайн туршлага бий болгох төдийгүй та бүхнийг хэрэгцээтэй мэдээллээ хурдан олоход туслах юм.

Мооголын одоогийн үйлчилгээнүүд

Вэб хайлт

Moogol.mn олон улсын түвшинд хайлт хийх технологийг судлан ажиллаж байгаа бөгөөд хамгийн боломжит үр ашигтай цөөн үр дүнгүүдийг олон талаас харьцуулан харуулах, хайж байгаа мэдээлэлд нь тулгуурлан тохиромжтой эх үүсвэрээс мэдээлэл олох боломж бүхий системийг боловсруулсан. Вэб хайлт нь хүссэн мэдээлэлээ олон эх үүсвэрээс хайхад танд хамгийн тохиромжтой.

Мэдээний хайлт

Монголын ТОП мэдээллийн сайтуудаас цаг хугацаа хэмнэж шаардлагатай мэдээ, мэдээлэл, нийтлэлийг хялбар олоход зориулагдсан хайлт юм. Дотоодын шилдэг нийтлэл, мэдээллийг нэг цэгээс хялбар харьцуулан уншихад танд туслах болно.

Төр засгийн мэдээллийн хайлт

Moogol.mn нь засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээний мэдээллийг нэгтгэн төрөлжсөн мэдээллээр хайх боломжийг олгож байна. Ингэснээр төр засгийн зүгээс иргэдэд хүргэж байгаа мэдээлэл болон тэдгээрийн өөрчлөлтийг цаг алдалгүй олж авахад чухал үр ашигтай байх болно.

Байршилын хайлт

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л бизнес, үйлчилгээний цэгүүдийн мэдээллийг үнэ төлбөргүй интернетийн газрын зурагт байршуулах, товч мэдээллийг агуулсан систем юм. Энэ нь хайлтын системтэйгээ шууд холбогдож эхний үр дүнд харагдах нь давуу төдийгүй хамгийн ойр үйлчилгээ, байршлуудыг хялбар олоход танд туслана.

Визз хайлт

Мэдээллийн хамгийн их хэрэгцээтэй сайтуудыг төрөлжүүлэн хэрэглэгчдэд нэг товшилтоор буюу хамгийн хялбар аргаар мэдээлэл хүргэхэд зориулагдсан хайлт юм. Уг хайлтын үр дүн нь хамгийн өргөн ашиглагдаж байгаа сайтуудын мэдээллийг олоход хэрэглэгчдэд тусална.

Хайлтын түлхүүр үгэнд тулгуурласан сурталчилгаа

Хайлтанд тулгуурласан сурталчилгаа нь хайлтын системд суурласан автомат зар сурталчилгааны систем юм. Та өөрийн зар сурталчилгаагаа онлайн горимоор оруулж тохирсон холбогдох түлхүүр үгтэй холбож өгнө. (өөрөөр хэлбэл таны тодорхойлосон үг хэллэгээр хэрэглэгч Мооголоос мэдээлэл хайхад таны зар сурталчилгаа тэдэнд харагдана). Ингэснээр таны ирээдүйн худалдан авагч, хэрэглэгчид бодит мэдээлэлтэй болж тань руу хандах болно.

Эдгээр нь бидний төлөвлөж байгаа үйлчилгээнүүдийн зарим нь юм. Бид цаашид шинэ шинэ үйлчилгээнүүдийг хийж та бүхэнд танилцуулах болно. Та бүхнээс бидний ирээдүйн өөрчлөлтүүдийг шалгаж байхыг хүсье.

Моогол Клоуд ХХК-ний хамт олон.