ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Та Moogol.mn сайтыг ашиглахаасаа өмнө үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцана уу. Энэ сайтыг ашиглахдаа ашиглалтын эдгээр ухагдахуунуудыг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн байна. Та үйлчилгээний эдгээр нөхцөлийг хүлээн авах боломжгүй бол нэн даруй уг вэбсайтыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Moogol.mn сайт нь мэдээ, мэдээллийг хайх, түгээх, зар сурталчилгаа хийх, урамшуулал олгох зорилго бүхий цогц систем бөгөөд энэ нь Моогол Клоуд ХХК-ний эзэмшдэг сайт юм.

Moogol.mn-г та ашигласнаар интернетийн орчинд Монгол хэл дээрх мэдээ мэдээллүүдийг хамгийн хурдан хугацаанд нэг дороос олж авах, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаагаа байршуулах, бусад санал болгох үйлчилгээг ашиглах боломжтой болно.

  1. Ерөнхий журам
  2. Энэ сайтыг ашиглахаасаа өмнө та дор заасан нөхцөлүүдийг заавал уншиж, биелүүлэхээ зөвшөөрсөн байна.

    • Moogol.mn Олон нийтийн мэдээд мэдээлэл, зар сурталчилгааны хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулах тул бусдыг хүндэтгэж харьцах
    • Хувь хүний мэдээллийг олон нийтэд тарааж, ямар нэгэн сөрөг үйлдлээр бусдын эрх ашгийг хөндөхгүй байх
    • Moogol.mn сайтаар дамжуулж бусдыг дайрч доромжлох, нэр төрийг гутаах хэрэгсэл болгон ашиглахгүй байх ба үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс гарсан гомдол болоод хохирлыг бид хүлээхгүй.
    • Бидний боловсруулсан программ хангамж, лого, материал, дизайн зэрэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан болохыг анхаарна уу. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.
    • Moogol.mn нь бүх чиглэлийн албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах ба 2 тал гэрээнд заасны дагуу дүрэм журмыг мөрдөж ажиллана.

  3. Таны Моогол Акаунт
    • Та манай сайтад мэдээлэл болон зар сурталчилгаа байрлуулахаасаа өмнө Moogol.mn-д бүртгэлтэй болсон байх ёстой. Өөрөөр хэлбэл Моогол Акаунт үүсгэнэ.
    • Тус акаунтыг ашиглан цаашдын гэрээт үйл ажиллагааг явуулах юм.
    • Акаунтаа нээхдээ шинэ хэрэглэгчийн бүртгэлийг үнэн зөвөөр бүрэн бөглөж, бусадтай давхардаагүй нэрээр бүртгүүлж, түүнд харгалзах нууц үгийг үүсгэнэ.
    • Хэрэглэгчийн нэр болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг хэрэглэгч өөрөө хангана.

  4. Төлбөр тооцоо
    • Бид хамтран ажиллах харилцагчидтай бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа өөрийн тооцож гаргасан үнэ тарифын системээр төлбөр тооцоог хийхээс гадна төлбөрийн уян хатан нөхцөлийг баримтлах болно.
    • Цэнэглэсэн төлбөрийн хэмжээгээр зар сурталчилгааны тоо тодорхойлогдох болно
    • Үйлчилгээ авахаар төлбөр хийсэн тохиолдолд хэрэглэгч ямар нэгэн байдлаар үйлчилгээнээс татгалзах үед тасалбар болгосон хугацаанаас өмнөх хэрэглэсэн төлбөрийг суутган авч үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.

  5. Үүрэг хариуцлага
    • Манайд байршуулсан мэдээлэл, зар сурталчилгаа, рекламны бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна.
    • Зар сурталчилгаа байршуулагч нь Монгол Улсын Зар Сурталчилгааны хуулийг баримтлан сурталчилгаагаа хийлгэх бөгөөд уг хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг бүрэн хүлээнэ.
    • Бүх тохиолдолд Moogol.mn болон түүний хэрэглэгчдэд ямар нэгэн урьдчилан таах боломжгүй нийгмийн болон улс орны хямрал хийгээд эдийн засгийн хохирлыг бид хариуцахгүй.
    • Moogol.mn нь онлайн мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг зохион байгуулах, тэдгээрийг хүртээмжтэй болгох үүрэгтэй ба хайлтын үр дүнд гарч ирсэн вэб сайтуудын хангалтгүй байдлын үүрэг хариуцлагыг хүлээхгүй.
    • Бид Moogol.mn-ийн үйлчлүүлэгчийн харилцан гэрээг хийсэн тохиолдолд алдагдсан ашиг, орлого, мэдээлэл, санхүүгийн алдагдал, онцгой сөрөг үр дагавар, хохирлын хариуцлага хүлээхгүй болно.
    • Үйлчилгээнд заасан үнэ тариф, журмын дагуу таны мэдээлэл, зар сурталчилгааг явуулна.

  6. Бусад зүйл
    • Moogol.mn нь үйлчилгээний нөхцөлдөө хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй ба хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн цагаас хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлд орсон өөрчлөлтийг мөрдөснөөс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
    • Хэрэв та үйлчилгээний өөрчлөгдсөн нөхцөлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд Moogol.mn сайтын зүгээс тухайн үйлдлийг зогсоох эрхтэй.
    • Эдгээр нөхцөл, нэмэлт өөрчлөлтүүд хоорондоо зөрчилтэй байгаа бол тухайн зөрчлийг манайд мэдэгдэж болно.

  7. Хүчингүй болгох, цуцлах
  8. Та өөрийн авсан үйлчилгээгээ цуцлах бол бидэнд хандана уу. Бид таны хүсэлтийг ажлын 5 хоногт шийдвэрлэж, зөвшөөрлийн баталгаа гаргуулж, вэб сайтаас устгах болно. Энэхүү үйлдлийн дараагаар устгагдсан мэдээлэл, түүнээс үүдсэн ямар ч асуудалд хариуцлага хүлээхгүй.